Эмээлт дэх муудсан махны асуудлаар ШАДАР САЙД мэдээлэл хийнэ
Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулдаг мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй холбоотой асуудал олны анхааралд ороод байна.
Тухайн асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийхээр боллоо. Засгийн газрын мягмар гарагийн хуралдаанаар Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг танилцуулахыг үүрэг болгосон.
Б.БАЯРТ